Үлмэдэх найзуудаа дагуулаад Монголд ирлээ. Үлгэрийн баатар Үлмэдэх болон түүний найзуудтай Монголчууд бид эртний танилууд. Тэртээ 1964 онд Монголын хүүхэд багачууд Үлмэдэхтэй танилцаж байсан. Харин ийнхүү 46 жилийн дараа Үлмэдэх шинэ үеийн монгол хүүхдүүдтэй танилцахаар иржээ.
Оросын хүүхдийн алдарт зохиолч Николай Носовын "Үлмэдэх ба түүний найзуудын адал явдал" үлгэр-туужыг миний бие бяцхан дүү нартаа зориулан орчуулж бэлэн болгоод байна. Хуучин хэвлэгдэж байсан номыг дахин шинээр орчуулах ямар хэрэг байна гэж хэлэх хүнтэй таарч байлаа. Харин би "энэ ном 46 жилийн өмнө анх Монголд хэвлэгдэж байсан ч гэлээ одоо дахин орчуулж хэвлэх хэрэгтэй" гэж итгэл төгс хариулт өгч байлаа. 1964 онд хэвлэгдсэн номыг одоо дэлгүүрийн лангуунаас олж авна гэдэг бүтэшгүй зүйл. Улсын Төв номын санд хэдхэн ширхэг үлдсэн нь цагийн эрхээр хуучирч муудаж, гарын ая даахгүй болсон байна лээ. XXI-р зууны хүүхдүүд 1964 онд хэвлэгдсэн номыг барьж унших нь эрүүл ахуйн хувьд ч тохирохгүй биз ээ. 1989 онд энэ номыг Улсын хэвлэлийн газар сэтгүүл хэлбэрээр цуврал болгон гаргасан байдаг. Гэвч тэр хувилбар нь дэндүү товчилсон байсан юм. "Үлмэдэх ба түүний найзууд" номыг дахин шинээр орчуулахдаа хэл найруулгад нь анхаарч, өнөө үеийн үг хэллэг, уншигчдын сэтгэлгээнд нийцүүлсэн билээ.
Энэ номыг орчуулж суухдаа хүүхдийг ажилч, хөдөлмөрч зан чанартай, найрсаг нөхөрсөг харьцаатай сайн хүн болж хүмүүжихэд эерэг нөлөө үзүүлж чадах сайн бүтээл юм гэдэг бодол төрж байлаа. Үймүүлж, дэггүйтэх дуртай жаал хүү хэрхэн өөрчлөгдөж ажилч хичээнгүй, эрдэм номд дуртай сайн хүүхэд болон хувирч байгааг та бүхэн энэ номноос уншиж мэдэх болно. Хичээлийн шинэ эхлээд удаагүй байна. Бага ангийн 1-ээс 5-р ангийн хүүхдүүдэд зориулсан энэн номыг Их сургуулийн гудамжинд байрладаг "Интер ном" дэлгүүр, Мишээл ЭКСПО төвийн дэргэдэх "Миний эх орон" номын дэлгүүрээс худалдан авч болно. Хүндэт аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ та бүхэн бяцхан үрдээ энэ номыг заавал уншуулаарай. Бага насны хүүхдийн нүдний хараанд тохируулан зориуд том шрифтээр хэвлэсэн байгаа. Энэ номыг шүүн тунгааж, хянан тохиолдуулсан хүүхдийн зохиолч, багш Д.Батжаргал ах, номын эхийг бэлтгэсэн Сэлэнгэ пресс компаний дизайнер Б.Чулуунсүрэн ахдаа талархал илэрхийлье.
Оросын хүүхдийн алдарт зохиолч Николай Носовын "Үлмэдэх ба түүний найзуудын адал явдал" үлгэр-туужыг миний бие бяцхан дүү нартаа зориулан орчуулж бэлэн болгоод байна. Хуучин хэвлэгдэж байсан номыг дахин шинээр орчуулах ямар хэрэг байна гэж хэлэх хүнтэй таарч байлаа. Харин би "энэ ном 46 жилийн өмнө анх Монголд хэвлэгдэж байсан ч гэлээ одоо дахин орчуулж хэвлэх хэрэгтэй" гэж итгэл төгс хариулт өгч байлаа. 1964 онд хэвлэгдсэн номыг одоо дэлгүүрийн лангуунаас олж авна гэдэг бүтэшгүй зүйл. Улсын Төв номын санд хэдхэн ширхэг үлдсэн нь цагийн эрхээр хуучирч муудаж, гарын ая даахгүй болсон байна лээ. XXI-р зууны хүүхдүүд 1964 онд хэвлэгдсэн номыг барьж унших нь эрүүл ахуйн хувьд ч тохирохгүй биз ээ. 1989 онд энэ номыг Улсын хэвлэлийн газар сэтгүүл хэлбэрээр цуврал болгон гаргасан байдаг. Гэвч тэр хувилбар нь дэндүү товчилсон байсан юм. "Үлмэдэх ба түүний найзууд" номыг дахин шинээр орчуулахдаа хэл найруулгад нь анхаарч, өнөө үеийн үг хэллэг, уншигчдын сэтгэлгээнд нийцүүлсэн билээ.

8 коммент.:
Баяр хүргэе найздаа
Bayarllaa
Бага байхдаа уншиж байсан юм. Алдартай сайн зохиол шүү. Сайхан ажил хийсэнд чинь баяр хүргэе.
Баярллаа. Хамгийн гол нь дүү нартаа өгөх хамгийн сайхан бэлэг.
Илүү их олон сонирхолтой зүйл бичиж байгаарай өөрөө ойрд жаахан залхуу болоод байна уу
to Sukhee> Oirdoo zavgui bolood bna aa
ном надад таалагдсан
89 онд хэвлэж байсныг нь дугаар алгасалгүй цуглууж байтал зах зээлд ороод даший шог болж билээ. Уул нь тэр цувралын зургийг нь маш сайн хийсэн байсан юм (Шууд орос хувилбарын орчуулга байсан). Наад номыг чинь авч сонирхож үзнээ. Гэхдээ тухайн үеийн орчуулга нь бол маш сайн байсан шүү, түүнээс дутаагаагүй гэж найдая
Post a Comment