2014-03-19

Эдвард Сноуден үнэний эрэлд

Олон жилийн өмнө манайх гэртээ салаа утастай байлаа. Гаднаас хэн нэгэн залгахад салаа утсаар хөндлөнгийн этгээд яриаг нь сонсоод сууж болдог байв. Ангийнхаа хүүхэдтэй ид буу халж байх үед дүү гэнэт ярианд оролцож уур хүргэнэ. За найз нь дараа залгая гээд яриагаа дуусгахаас өөр аргагүй. Тэр үед ямар гар утас гэж байсан биш. Утасны харилцан яриагаа хөндлөнгийн этгээдэд чагнуулаад байх нь хэнд ч сайхан санагдахгүй.
Яг үүнийг Германы канцлерь Ангела Меркель, Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф гээд дэлхийн нөлөө бүхий улстөрчид нэг сайхан нартай өдөр мэдэрчээ.  Америкийн тагнуулын байгууллагад утасны яриагаа чагнуулж байсан улстөрчидийн тоо үүгээр хязгаарлагдахгүй байж мэднэ хэмээн The Guardian, The Washington Post  сонинд бичсэн байв. Энэ таамаглал ч 2014 оны хоёрдугаар сарын эхээр нотлогдов. АНУ-ын тусгай албаныхан Германы экс канцлер Герхард Шредерийн утасыг 2002 оноос чагнаж байсан гэж Сноудений задалсан шинэ баримтанд дурьдагджээ. Герхард Шредерийг албан тушаалаа орхисоны дараа ч утасыг нь үргэлжлүүлэн чагнасаар байжээ.
Саяхан л дотно найзууд, итгэлтэй холбоотон гээд сүжирээд байсан улс ар хударгаар нь тагнаад байсанд Ангела Меркель лав голдоо ортол гомдсон байх. Тэр дороо л Европын Холбооны улстөрчид Америкчууд бидэнд хүртэл итгэдэггүй хэрэг үү? хэмээн дуу алдаж, шогшироод хөмсөгөө зангидав.
Ийм аймшигтай нууцыг задалсан хүн нь АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Газрын ажилтан Эдвард Сноуден гэдэг нь төдөлгүй тодорхой болов. АНУ-ын тагнуулын байгууллага дэлхийн нөлөө бүхий улстөрчид гэлтгүй Вашингтоноос хэдэн мянган бээрийн цаана ажиллаж, амьдарч байгаа дурын хүний тухай мэдээлэл цуглуулж байсан нь илрэв.
Биеийг нь төрүүлсэнээс биш, ухааныг нь төрүүлээгүй юм даа хэмээн эх орон нь Сноудений араас харамсав. 2013 оны зургаадугаар сарын эхээр ийм нууц баримтуудыг ил болгосон Эдвард Сноуден тэр дороо эх орноосоо урвагч, төрийн өмчийг хулгайлсан гэмт хэрэгтэн гэж цоллуулав. Харин Эдвард Сноуден зоригтой эр гэж шагшин магтах хүн ч мэр сэр байна.  Тэр ч бүү хэл 2014 оны Нобелийн энх тайвны шагналыг Сноуденд гардуулсан ч болж байна гэж зоригтой дуугарч эхэллээ.
АНУ-ын тагнуулын байгууллага зарим эх сурвалжаас мэдээлэл олж авахдаа заль мэх хэрэглэдэг нь Сноуденд таалагдаагүй ажээ. 2007 онд Женевт ажиллаж байхдаа хамтран ажиллагсад нь Швейцарийн банкны нэгэн ажилтанд нохой гурав харагдтал бор дарс уулгаад машинд нь суулгаад явуулсан үйлдэлийн гэрч болов. Согтуугаар жолоо барьсан эрийг замын цагдаа дор нь саатуулалгүй яахав. Жолооны эрхээ хасуулах нь бага хэрэг. Швейцарийн хуулиар дааж давашгүй өндөр торгууль, нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх гээд залхаасан олон шийтгэл хүлээх болж. Яг энэ үед нь АНУ-ын тагнуулын албаныхан холбоо барьж хамтран ажиллахыг санал болгоод шанд нь эвгүй шийтгэлээс мултлаад өгье гэж амлаж байжээ. Женевт миний үзсэн харсан бүхэн маань АНУ-ын засгийн газар хэрхэн ажилладаг тухай миний төсөөлөл эндүүрэл юм байна гэдэг нь  ойлгогдсон. Бусдад тус болохоосоо илүү гай болдог энэ тогтолцооны нэгээхэн хэсэг нь би юм гэдгээ ч ухамсарласан гэж Эдвард Сноуден The Guardian  сонины сурвалжлагчид бичиж байв. АНУ-ын тагнуулын төв газрын дарга Жеймс Клеппер Конгрессийн танхимд ороод үнэнийг хэлнэ гэж тангарагласан хэрнээ худал хэлж байгааг нь хараад бүр ч гутарчээ. Ингээд  хүн төрөлхтөнд үнэнийг нь хэлэх цаг нь болсон гэж эргэлт буцалтгүй шийджээ.
  Эдвард Сноуден нууц задлаж байхдаа ямар үр дагавар гарахыг ч урьдчилан тооцоолсон. Зарим эх сурвалжийн бичсэнээр бол тэрээр АНУ-ын тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа жилд 200 мянган долларын цалинтай, Хавай арлын Вайпаху дахь хувийн байшиндаа найз бүсгүйтэйгээ хангалуун амьдарч байв.
Нууц задалсан Сноуден үнэний эрэлд гарахдаа хайр дурлалаа ч бас золиослов. 2013 оны тавдугаар сарын 20-нд Хавайгаас явахдаа найз бүсгүйдээ долоо хоног томилолтоор Хонгконг явна гэж хэлээд салах ёс хийжээ. Гэвч Линдсей Миллс таван жил үерхсэн хайртай залуутайгаа дахин уулзаж чадахгүй болсноо телевизийн мэдээ үзээд л ойлгосон гэнэ. Цөхөрсөн бүсгүй өөрийнхөө блогт  хагас нүцгэн авахуулсан гэрэл зураг, шөнийн клубд нүцгэн шахуу бүжиж байгаа дүрс бичлэг оруулж “ганцаардалын дасгал” хийжээ.
Эдвард Сноуден 200 мянган нууц баримт бичгийг “ил” болгосон гэж АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газрынхан мэдэгдсэн бол Пентагоны “хаалттай” илтгэлд 1,7 сая файлыг Сноуден хулгайлсан хэмээн цохон тэмдэглэсэн байна. Эдвард Сноудений “ачаар” хүн төрөлхтөн АНУ-ын нууц албаныхан дэлхийн 35 орны засгийн газар, дэлхийн 60 гаруй орны тэрбум хүний захидал, утасны яриа, интернэтийн хэрэглээг танддаг гэдгийг  мэдэж авав. Мөн Интернет болон гар утасны яриаг хөндлөгөөс нь чагнадаг Америкийн PRISM программ, Их Британий тусгай албаны ашигладаг Tempora программын тухай мэдээллийг Сноуден ил болгов.
2014 оны нэгдүгээр сарын 17-нд The Guardian сонинд Эдвард Сноудений дамжуулсан мэдээллийн шинэ “тун” дэлгэв. Уг мэдээлэлд АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газар гар утсаар дамжуулж байгаа SMS-д ажиглалт хийж, бас дэлхийн олон орны иргэдийн төлбөрийн картных нь мэдээллийг нь бүртгэн авдаг байсан гэжээ.  Гар утасных нь тусламжтайгаар хүмүүсийн хаана явж байгааг нь ажиглаж, улмаар хэнтэй уулзаж байгаа нь сонирхдог байжээ.  АНУ-ын тагнуулын байгууллагынхан гол төлөв харийн орны иргэдийн бие биендээ илгээж байгаа SMS-ийн сонирхдог гэдгийг Эдвард Сноуден цохон тэмдэглэсэн байна. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газрын үйл ажиллагааны тухай шинэ мэдээлэл гарч ирсэнээр олон улсын хамтын нийгэмлэг АНУ-д ил итгэх байдал бүр ч дордоно гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орост амьдрах нэг жилийн эрх авсан Сноуден өдгөө “Хэвлэлийн эрх чөлөөний сан” –д ажиллаж байгаа гэж Оросын хэвлэлд бичжээ. Өргөн уудам нутагтай, цагийн 9 бүстэй Орос орны хаа нэгтээ Эдвард Сноуден хумхын тоосыг хөдөлгөж явна. АНУ-д тагнуул хийж байгаад баригдаж, эх орондоо ирсэн Анна Чапман хэмээх орос бүсгүй өөрийнхөө Твиттерээр дамжуулан “Сноуден, чи надтай гэрлэх юм  биш биз?” хэмээн сээтэн хаясан удаатай. Тоолбол нас чацуу, аль алин нь илчлэгдсэн хоёр тагнуулч гэрлэчих юм бол сайхан хосууд болно доо гэж бодох хүмүүс ч байна.  

Г.Мэндхүү

2014-02-28

Шинэ ном: Телевизийн тухай А-Я хүртэл


"Телевизийн тухай А-Я хүртэл" (нэр томъёоны тайлбар толь) хэвлэгдэж гарлаа. Телевизийн салбарт түгээмэл ашигладаг 190 гаруй нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж, дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн телевизийн нэр томъёог МОНГОЛ-ОРОС-АНГЛИ хэлээр орчуулсан. Иймд ТВ-ийн салбартай холбоотой эх бичвэр, эрдэм шинжилгээний бүтээл, ном орчуулахаар ажиллаж байгаа хүмүүст ч энэ ном тус болж чадна
Өмнө нь Монгол Улсад телевизийн нэр томъёоны тайлбар толь хэвлэгдэж байгаагүй юм. Телевизийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид, их дээд сургуульд сэтгүүл зүйн ангид сурдаг оюутнуудад энэ ном тус болно гэдэгт итгэлтэй байна. Та энэ номыг худалдан авахыг хүсвэл МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд хандана уу?

2013-05-02

Мэргэжлийн үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийг дурсах өдөр


Мэргэжлийн үүргээ биелүүлж байгаад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг ОХУ-д 1991 оноос эхлэн тэмдэглэж иржээ. ОХУ-ын “Сэтгүүлчдийн холбоо”-ныхон энэ өдрийг санаачилсан байна.

1991 оны есдүгээр сард Оросын телевизийн сурвалжлагч Виктор Ногин, зураглаач Геннадий Куренной нар Югослав улсын нутаг дэвсгэрт амиа алдсан юм. Тэдний дурсгалыг хүндэтгэх зорилгоор 1991 оны 12 дугаар сарын 11-нд мэргэжил нэгт нөхөд нь, төрөл төрөгсөд нь цугларсан байна. Сербийн зэвсэгт бүлэглэлийнхэн тэдний машин руу гал нээсэн нь хожмын мөрдлөгөөр тодорхой болсон юм. Одоо 12 сарын 15-нд ОХУ-д мэргэжлийн үүргээ биелүүлж байгаад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна. Сэтгүүлчийн мэргэжил бол дайны цагт төдийгүй, энхийн цагт ч эрсдэл өндөр гэж тооцогддог.
2012 онд дэлхийн хэмжээнд мэргэжлийн ажил үүргээ биелүүлж байгаад 119 сэтгүүлч амиа алдсан байна. Энэ тоо баримтыг International Press Institute мэдээллэсэн юм. 2012 онд сэтгүүлчдэд хамгийн халтай улс нь Сири байлаа. 2010 оноос 2012 оны хооронд Сири улсад 36 сурвалжлагч амиа алдсан байна. Жагсаалтын хоёрдугаарт Сомали улсын нэр бичигджээ. 2012 онд тус улсад 16 сэтгүүлч ажлаа хийж яваад амь үрэгдсэн байна. Мексик,
Пакистан, Филиппин улс сэтгүүлчдэд аюултай орнуудын жагсаалтанд дээгүүр байр эзэлдэг.
2002 онд Колумын их сургуулийн сэтгүүл зүйн салбарынхан Курт Шоркийн нэрэмжит шагналыг бий болгожээ.  Хараат бус сурвалжлага хийсэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлчид энэ шагналыг олгодог. Сэтгүүлч Курт Шорт нь Ройтерс агентлагын даалгавараар 2000 оны 5 сарын 24-нд Сьерра Леон улсад амиа алдсан юм.
2001 онд ОХУ-д сэтгүүлч агсан Артем Боровикийн нэрэмжит шагналыг бий болгосон байна. Мэргэжлийн  үүргээ биелүүлж явахдаа амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг жил бүрийн 5 сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр дурсдаг. Жил бүрийн 9 дүгээр сарын 8-нд сэтгүүлчдийн эв нэгдлийн өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Чехийн сэтгүүлч Юлиус Фучик 9 дүгээр сарын 8-нд амиа алдсан юм.

2012-12-11

Орос руу визгүй зорчих нь Монголчуудад ашигтай юу?


Орос Монголын хооронд визгүй зорчдог болох нь монголчуудын гэхээсээ илүү, Оросуудын эрх ашигт илүү нийцэж байна.
  Ах дүүгийн барилдлагатай, хамтдаа социализм байгуулна гэж уриа лоозон мандуулж байсан он жилүүдэд Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчдог байлаа. Гэхдээ социализмын үед Монголын, бас ЗХУ-ын иргэн бүр гадаад паспорттой байсангүй. Хилийн чанад руу явахын тулд ЗХУ-ын иргэн, БНМАУ-ын иргэн бүгд дотооддоо хатуу хяналт шалгалтыг даван туулдаг байлаа. Тухайн хүн коммунист намын гишүүн байх, үлгэрч жишээ болж чадахаар ажилсаг байх зэрэг энгийн шаардлагаас эхлээд, энэ хүн эсэргүүний үр сад мөн үү? биш үү? гэсэн шалгалтыг ч давна. Энэ бүх сорилтуудыг давсан хүн гадаад явдаг байсан юм. Үүнийг ардчилалын үед өсөж бойжсон, өнөөгийн 30-аас доош насныхан тэр бүр мэдэхгүй.
Дэлхийн социалист дэглэмийн үүр уурхай болсон ЗХУ-ын нийгэм, эдийн засаг, улстөрийн байдал нь ХХ-р зууны 70-аад оноос дотроосоо ялзарч эхэлсэн юм.

2012-12-03

Монголчууд яагаад Японд сайн ханддаг вэ?

Аливаа улсын үндэсний эрх ашигт хохирол учруулах бодлого явуулж байгаа харийн өөр орныг “дайсагнасан улс” гэж нэрлэж болно. Харин найрамдалт харилцаатай улс гэдэг нь манай үндэсний эрх ашигт нийцүүлсэн бодлого явуулж байгаа улс юм. Эсвэл манайд дайсагнаж байгаа орны дайсан нь бидний нөхөрлөж болох улс юм. Улс гэдэг  ухагдахуун нь дараах гурван зүйлтэй байх ёстой. Энэ бол 1-рт ард түмэн, 2-рт газар нутагт, 3-рт суверенитет юм. Энэ гурван хүчин зүйлийн аль алинд нь ноцтой хохирол учруулж байгаа харийн улс бол бидний хамгийн заналт дайсан болж таарч байна.
Японтой нөхөрлөж эхлэх нь эсэргүүцлээс үүдэлтэй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс, Вьетнам Улс, Энэтхэг Улс нь Япон улстай харилцахдаа найрсаг сайн хандаж байна. Гэхдээ тэд Япончуудад онцгой дуртай хайртай болчихсон гэсэн үг биш.  Энэ гурван улсын ард түмэн Хятадууд өөрсдөд нь хэрхэн халдаж байсныг л сайн санаж байгаа юм.  Монгол, Вьетнам, Энэтхэгийн хувьд хамгийн гол дайсан нь  Хятад улс юм. Миний дайсны дайсан бол миний найз гэдэг холбоос эндээс урган гарч байна. Япончууд Хятадын эсрэг тэмцэх чадалтай гэж дээр нэр дурьдсан гурван улс тооцоолсон учраас Японтой сайн харилцаатай байдаг гол шалтгаан нь юм.  Хэрвээ Япон, Хятадын харилцаа сайжирах юм бол эдгээр орнуудад Японд итгэл итгэл суларна. 

2012-11-17

Оросууд "Эрдэнэт" үйлдвэрийн 75 хувийг эзэмшихээр санаархаж байна уу?


ОХУ-ын төрийн мэдлийн РОСТЕХНОЛОГИЯ корпораци нь Ази тивийн томоохон зэсийн баяжмалын орд “Эрдэнэт”-д стратегийн түнш хайж байна. Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” зэсийн орд газрын хувьцааны 49 хувийг ОХУ, 51 хувийг нь Монгол Улс эзэмшдэг. “Эрдэнэт”-ийн хувь эзэмших хэмжээг ингэж тогтоосон зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч 2008 онд гарын үсэг зурж байсан юм. ОХУ-ын “РОСТЕХНОЛОГИЯ” корпорацийнхан саяхан Монголын талд хандаж “Эрдэнэт” үйлдвэрт хувь эзэмших хэмжээг аль аль талдаа 25 хувь болгож бууруулах санал тавьжээ. Харин “Эрдэнэт”-ийн хувьцааны 50 хувийг нь гуравдагч орны 

2012-11-10

Оросуудын хүнд суртал Хиагтаас эхэлдэг

Одоогоос сарын өмнө Оросын дуу хоолой радио станц сайтдаа “Хил гарна гэдэг зүгээр нэг тал дундуур туучна гэсэн үг биш байхаа...” гарчигтай өгүүлэл нийтлэжээ. Гарчигтайгаа огт авцалдаагүй энэ нийтлэлд Алтанбулаг, Хиагт боомтоор зорчин явагдчид хил дээр удаан саатдаг талаар хөндсөн байна.
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй энэ хилийн боомт нь хоногт 500 машин шалган нэвтрүүлэх хүчин чадалтай боловч өдөрт дундажаар 50 хүрэхгүй машинд үйлчилдэг. Зарим өдөр 10 хүрэхгүй тооны машин хилээр нэвтрүүлж байсан тохиолдол ч байсан хэмээн “Оросын дуу хоолой” бичжээ.
Монгол Улс, ОХУ хилийн Алтанбулаг-Хиагт боомт нь машин, автобус, мотоцикл гэсэн тээврийн хэрэгслээр яваа зорчигчдыг хүлээн авч шалган нэвтрүүлэх зориулалттай. Энэ боомтын үйлчилгээ муу байгаа шалтгаан нь Монголын талын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажлын цаг бага байгаатай холбоотой гэсэн тайлбарыг Монгол дахь ОХУ-ын элчин сайд Виктор Самойленко ярьжээ. Алтанбулаг-Хиагт хилийн боомт нь өглөө 9 цагаас үдшийн 18 цаг хүртэл ажилладаг. Өдрийн 12 цагаас 14 цаг хүртэл Оросын хилчид өдрийн цайндаа ордог байна. Ажлын цагийн хугацаанд Монголын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шуурхай ажиллаж, зорчин явагчдад хүндрэл учруулдаггүй байна.
Харин хилийн боомтын Оросын талд машин багширч, бухимдаж, цаг нөгцөөж суух, зогсох газраа олж ядан байгаа орос, буриад, монголчуудыг харж болно.  ОХУ-ын Хиагт хилийн боомтын үйл ажиллагаа дэндүү удаан, зорчигчидыг ачаа тээшийг шуурхай шалгах зориулалттай тоног төхөөрөмжөө ашигладаггүй. Хилийн боомт бол музей биш болохоор хэн нэгэнд харуулах гэж өндөр үнэтэй төхөөрөмж Хиагтад байрлуулсан нь ойлгомжгүй.
дэлгэрэнгүй унших

2012-11-01

Орос бизнесмен Монголын тэрбумтан болох аз дутсан түүх

Оросын бизнесмен Монголын тэрбумтан болох аз дутсан нь.
Алтан Дорнод Монгол компанийг үүсгэн байгуулж Заамараас алт олборлож байсан Сергей Паушок монгол дахь амьдралынхаа талаар дараах зүйлийг дурсан ярьж байна.


Сергей Паушокийн алт олборлох бизнес нэг тэрбум америк доллараар хэмжигдэж байлаа. Гэвч Монголын эрх баригчидтай зөрчилдсөнөөс болж тэр бүх хувьцаагаа ердөө 25 сая америк доллараар заржээ. Монголд айлчлал хийж байсан Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячесляв Наговицын 2007 оны 12 сарын 8-нд өглөө эрт сэржээ. Энэ өдөр Монгол-Оросын эдийн засгийн форумын сүүлийн өдөр байжээ. Эдийн засгийн форумын сүүлийн өдөр Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын Улаанбаатараас 30 км алсад баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцах ёстой байжээ. Энэ төслийн хөрөнгө оруулагч нь ОХУ-ын иргэн, бизнесмэн Сергей Паушок байлаа. Сергей Паушок Монголчуудын хүрээлэлд орж, өөрийгөө таниулж чадсан алтны уурхайн эзэн юм. Өглөөний 9 цагийн үед Буриадын төрийн тэргүүн рүү Сергей Паушок утасджээ. “Вячеслав Владимирович, бид өнөөдөр уулзаж чадахгүй нь.  Би одоо Монголд байж болохгүй” гэх үгийг Буриадын төрийн тэргүүн сонсжээ. Сергей Паушок ингэж хэлж байхдаа ОХУ-ын нутагт дэвсгэрт орчихсон байжээ. Буриадын төрийн тэргүүн рүү утасдахаас ердөө ганцхан минутын өмнө тэрээр сохор азаар Монголын хилийн боомтоор гарч явжээ. Сергей Паушокийг Монгол Улсын хилээс гарах гэж оролдох юм бол баривчлах тухай албан бичиг Монголын хилийн боомтын шалган нэвтрүүлэх албанд ирсэн байжээ.  Монгол Оросын эдийн засгийн форумын үеэр түүнийг баривчлах нь зохисгүй байсан тул үйл ажиллагаа дууссаны дараа монголчууд Сергей Паушокийн гарт гав зүүлгэхээр зэхэж байжээ. Эдийн засгийн форумын индэр дээр Оросууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх таатай уур амьсгал бүрдсэн тухай ярьж байхад алты уурхайн орос эрийг баривчлах нь тохуурхах мэт санагдах нь гарцаагүй. Сергей Паушок Монголоос сохор азаар гарч явжээ. Түүнийг баривчлахыг зөвшөөрсөн баримт бичигт овогийг нь Паушек гэж бичсэн байжээ. “Алтан дорнод Монгол” алтны уурхайн эзэн Сергей Паушок 2007 онд Forbes сэтгүүлийн тэрбумтануудын жагсаалтанд орж болохоор байв. Goldman Sachs компани Сергей Паушокийн хөрөнгийн хэмжээг 1 тэрбум америк доллар гэж үнэлсэн байдаг. Goldman Sachs компани тухайн үед Алтан Дорнод Монгол компаний хувьцааны 10 хувийг 100 сая америк доллараар худалдан авах талаар хэлцэл хийж байжээ.  Гэвч хожим Goldman Sachs энэ бодлоосоо татгалзсан юм. 4 жилийн дараа 2011 оны намар Москва хотын Крылатский гудамжинд байрладаг Сергей Паушокийн офисийн гадаа хоёр жип машин иржээ. Энэ машины нэгээс нь намхан нуруутай монгол залуу гарч ирсэн байна. Харин түүний бие хамгаалагч нь гудамжинд үлджээ. Тэр Монгол залуу Сергей Паушокийн монгол дахь бизнесийг 25 сая америк доллараар худалдан авчээ. Үнэ цэнийг аль хэдийнэ урьдчилан тохирсон тул хэлцэл удаан үргэлжилсэнгүй. Т. Ганболд гэгч залуу хэдэн хоромын дараа машиндаа суугаад эргэж нисэх онгоцны буудал руу явсан байна. Ийнхүү Сергей Паушокийн монгол дахь бизнест цэг тавигдсан байна. Би цагтаа Монгол Улсын ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй дуртай цагтаа уулздаг байлаа гэж Сергей Паушок одоо уйтгартай нь гэгч нь шүүрс алдаж байна. 





2012-10-31

Орост хувьсгал гарах уу? 2-р хэсэг


Чоно ба хонь: Дагестанчууд Орос орны нөхцөл байдлын тухай
Оросын стратегийн судалгааны төвийн илтгэлд дурьдсанаар бол Оросын бүрэлдэхүүнд байдаг өөртөө засах бүгд найрамдах улсууд ОХУ-ын нийгмийн амьдралд нөлөө үзүүлэх нь нэмэгджээ. Гэхдээ улстөр судлаачид, нийгэм судлаачид Оросын өөртөө засах орны нөхцөл байдлыг муу судалжээ. 1-рт, хойд Кавказын өөртө засах орнуудын иргэдийн сонголтонд төвөөс нөлөөлж чадна. 2-рт, эдгээр хүмүүс олон нийтийн санал асуулганд оролцох идэвхи сул байдаг байна. 2012 оны 10 сарын 14-нд болсон Оросын орон нутгийн сонгуулийн үеэр төвөө иргэдийн сонголтонд нөлөөлж болох үзэгдэл Оросын нутгийн гүнд ажиглагджээ. Саратов болон Пенза мужид нийт иргэдийнх нь 70 хувь “Нэгдсэн Орос” намын төлөө саналаа өгчээ. Гэтэл Хойд Осет, Кабардино-Балкар, Карачаево-Черкесс, Дагестанын оршин суугчид Нэгдсэн Орос намыг дэмжээгүй байна. Хойд Осетод “Оросын эх орончдын төлөө” нам 25 хувийн санал авна гэж хэн ч төсөөлөөгүй бизээ. Оросын стратегийн судалгааны төвийн шинжээчид Дагестаны иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Дагестанчуудын төрийн талаарх бодол нь Орос үндэстнүүдийн энэ талаарх бодлоор эрс тэс өөр байжээ. Оросын удирдагч нар ардчилсан улс байгуулахаар ажиллаж байна гэж Дагестанчууд огт бодохгүй байгаа нь судалгааны үеэр тодорхой болжээ. Дагестанчуудын 40 хувь нь Орост дарангуйлалын тогтолцоо бүрэлдэж байна гэж үзсэн байна. Орос улсад шудрага бус байдал, хариуцлагагүй байдал газар авсан гэж Орос үндэстнүүд үзэж байгаа бол Дагестанчууд шудрага бус байдал, үргүй зардал их гаргадаг гэж буруутгажээ. Дагестанчууд төрийг араатантай зүйрлэжээ. Санал асуулганд оролцсон дагестанчууд өөрсдийгөө Оросуудаас хүчирхэг, түрэмгий гэж нэрлэсэн байна.

Зах зээлд бэлтгэгдсэн үеийнхэн

Оросын стратегийн судалгааны төвийнхөн 12-13 насны өсвөр наснынхантай ярилцаж үзжээ. Төр засгийн эцсийн зорилго бол хувьдаа ашиг хонжоо олох явдал гэж Оросын өсвөр насныхан хэлсэн байна. Оросын өсвөр үеийнхэн бол төр засаг бол чоно, ард түмэн бол шоргоолж гэж зүйрлэсэн байна. Судалгаа хийсэн багийнхан Орос улсад зах зээлийн эдийн засгийн дэг журмыг хүлээн зөвшөөрсөн, ардчилалын зарчимд тэмүүлсэн шинэ үеийнхэн өсөн торниж байна гэж дүгнэжээ. Хэтдээ Орос оронд ардчилал руу тэмүүлсэн сонгогчид төлөвших болно гэж судлаачид цохон тэмдэглэсэн байна.

2012-10-29

Орост хувьсгал гарах уу?


ОХУ-ын стратегийн судалгааны төвийн мэргэжилтнүүд улс орныхоо нийгэм эдийн засгийн байдалд судалгаа хийсний үндсэн дээр илтгэл гаргажээ. 

Владимир Путин гурав удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш Оросын иргэдийн улстөрд хандах байдалд гол анхаарлаа хандуулжээ. Оросын стратегийн судалгааны төвийн гаргасан энэ илтгэл нь Алексей Кудрины тэргүүлдэг иргэний санаачлага хороонд зориулагдсан ажээ. Стратегийн судалгааны төв нь өнгөрсөн онд ОХУ-ын томоохон хотуудад болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглааныг урьдчилан таамаглаж байжээ. 2012 оны 9 сарын сүүл, 10 сарын эхээр явуулсан энэ судалгааны дүнгээс харвал Оросы иргэд хувьсгал хийх хүсэлтэй байгаагаа, хувьгал гарах боломжтой гэж ярилцах болжээ. Өөрөөр хэлбэл Путиныг дэмжигчдийн тоо буурч байна. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 66 хувь нь хуулийг чангатгаж байгаа төр засгийнхаа шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Оросын сөрөг хүчнийхэнд тодорхой манлайлагч, эв нэгдэл алга байгаа юм. Эрдэмтэдийн хийсэн дүгнэлтээр Орост олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болно. Эсвэл засгийн газар нь дорвитой бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Эсвэл нийгэм зогсонги байдалд орж үндэстэн мөхлийн зам руугаа орно гэж дүнгнэжээ.

Путины рейтинг

2009 оноос эхлэн ОХУ-ын янз бүрийн судалгааны байгууллагуулд Путины рейтинг унаж байгааг мэдээллэх болжээ. 2011 оны 12 сараас 2012 оны 3-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Путины рейтинг өссөн юм. Гэвч энэ рейтингийн өсөлт нь удаан үргэлжилэхгүй гэж Оросын стратегийн судалгааны төвийнхэн сануулж байлаа. 2012 оны 3 сараас 9 сарын хооронд энэ сануулага нь бодит байдал дээр үнэн гэдэг нь нотлогдсон юм. 2012 оны 3-р сард Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын хүн амын 55 хувь нь Путинд итгэл үзүүлж байжээ. Харин 2012 оны 9 сар гэхэд энэ үзүүлэлт 42 хувьд хүрсэн байна. Энэ бол 2003 оноос хойш тохиолдож байгаа хамгийн муу үзүүлэлт юм. 10 сарын эхэн болон дунд үед энэ үзүүлэлт 44 хувьтай байлаа. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилэх юм бол 2013 он гэхэд Путинд итгэл хүлээлгэгчид болон түүнд ил итгэгчидийн хувь эн тэнцүүхэн болох магадлалтай юм. Рейтинг судлах нь Оросын стратегийн судалгааны төвийн гол ажил биш юм. Үүнийг ч тус төвийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирал Сергей Белановский батлаж байна. Харин яагаад Путины нэр хүнд унаж байгааг олж тогтоох нь тус төвийн хийх ажил ажээ.  Судалгаанд хамрагдсан хүмүүсийн үзэж байгаагаар бол Путиныг төрийн эрх барьж байх он жилүүд, мөн Дмитрий Медведев төрийн тэргүүн байсан үед Оросын иргэдийнэ амьдралд нааштай өөрчлөлт ажиглагдаагүй ажээ. Харин улиг болсон амлалт л байжээ судлаачид дүгнэж байна. Энэ утгаар бол 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа юу ч өөрчлөгдөөгүй байна. Угаасаа төр засгийн эрх баригчдын рейтинг унах нь гайхаад байх юм биш, байдаг л нэг зүй тогтол гэж санал асуулганд хамрагдсан хүмүүс үзэж байна гэж эрдэмтэд цохон тэмдэглэж байна.

2012-10-22

Монголын эдийн засгийн үсрэлт


ОХУ-ын ШУА-ын Солонгос, Монгол судлалынг тасгийн ахлах зөвлөх, түүхийн ухааны доктор Марк Исаакович Гольман Монголын эдийн засгийн хэтийн төлөвийн тухай дараах нийтлэлийг бичжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт огцом өсөж байна. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17,2 хувь байсан бол 2012 онд энэ үзүүлэлт 16,7 хувьд хүрэх магадлалтай байна. 2012 оны 6 сарын 28-нд болсон парламентын сонгуулийн дараа байгуулагдсан Н. Алтанхуягийн тэргүүлсэн Монголын засгийн газар ирэх 4 жилд илүү томоохон зорилтийг биелүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Монголын засийн газрын шинжээчид болон эрдэмтэд, Монголын инновацийн хороонгы гишүүдийн боловсруулсан баримт бичигт 2016 он гэхэд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг одоо байгаагаас нь 3,5 дахин нэмэгдүүлж 10-аас 35 тэрбум долларт хүргэх зорилт тавтжээ. Мөн 2011 онд 10 тэрбум доллараар хэмжигдсэн гадаад худалдааг ирэх 2 жилд хоёр дахин нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Монголын өмнөх засгийн газар улс орноо аж үйлдвэржүүлэх, эдийн засгийг түүхий эдийн хараат байдлаас гаргах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бодлогыг Н.Алтанхуягийн засгийн газар цааш нь үргэлжлүүлнэ. Одоо Дархан, Сайншанд хотод